GOLDMAN SACHS : ХЯТАДЫН ГАНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХУМИГДАЖ БАЙНА
Goldman Sachs-ээс мэдээлснээр, Хятадын гангийн экспорт 2024 онд 111 сая тонн хүрч, сүүлийн 9 жилийн дээд түвшинд хүрсэн ч 2025 онд 3 хувиар, 2026 онд 33 хувиар огцом буурах төлөвтэй байна. Энэ нь олон улсад нэмэгдэж буй демпингийн эсрэг (anti-dumping) татвар болон худалдааны бусад саад бэрхшээлээс үүдэлтэй аж.
Хятадын гангийн үйлдвэрлэл ч мөн буурах хандлагатай байна. Тодруулбал, 2025 онд 2 хувиар, 2026 онд дахин 3 хувиар буурснаар нийт үйлдвэрлэл 946 сая тоннд хүрч, 2020 оны оргил үеэс 10 гаруй хувиар доошлох төлөвтэй байна. Энэ нь тус улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын удаашрал, аж үйлдвэрийн өсөлтийн сул байдалтай холбоотой юм. Түүнчлэн Хятадын дотоодын гангийн хэрэглээ тав дахь жилдээ дараалан буурч, 2025 онд 2 хувиар багасан 839 сая тонн болох төлөвтэй байна.
Хятад улс нь Монголын нүүрс, төмрийн хүдрийн гол худалдан авагч тул тус улсын гангийн үйлдвэрлэл буурах нь манай улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй