БОНДЫН ХЯМРАЛ BITCOIN-ИЙ ҮНИЙГ ӨСГӨЖ БАЙНА
Дэлхийн бондын зах зээл хямарч, АНУ болон Японы урт хугацаат бондын өгөөж огцом өсөж ханш нь унаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид уламжлалт аюулгүй хөрөнгөөс зугтаж, Bitcoin руу хандаж эхэллээ.
Мөн АНУ-ын 30 жилийн бондын өгөөж 5.15%-д хүрч, 36.8 их наяд долларын өрийн хүүгийн дарамт улам нэмэгдэж байна.
Төв банк бодлогын хүүг бууруулах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэх алхам хийхээс зайлсхийж байгаа нь зах зээлд итгэл сулруулах шалтгаан болж байна.
Японд ч мөн ижил нөхцөл үүсэж, бондын өгөөж 1999 оноос хойших дээд түвшинд хүрч, ерөнхий сайд өрийн байдал Грекийнхээс дор байгааг хүлээн зөвшөөрсөн.
Ийм нөхцөлд Bitcoin улам эрэлттэй болж, институциональ хөрөнгө оруулагчид уламжлалт хувьцаа, бондоос илүүтэй Bitcoin-ийг аюулгүй, улс төрөөс ангид үнэ цэнтэй хөрөнгө гэж үзэх хандлага нэмэгдэж байна.
Bitcoin ETF-ийн нийт хөрөнгө 104 тэрбум долларт хүрч, үнэ нь улам нэмэгдэх таатай орчин бүрдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй