NVIDIA ХЯТАДАД ХЯМД ҮНЭТЭЙ BLACKWELL AI ЧИП ГАРГАНА
АНУ-аас тогтоосон экспортын хязгаарлалтын улмаас Nvidia компани Хятадад байр сууриа алдах аюул нүүрлээд буй.
Тус компанийн Хятадын зах зээлд эзлэх хувь 2022 онд 95% байсан бол өнөөдөр 50% болж буурсан нь шинэ стратеги яаралтай хэрэгжүүлэхэд хүргэж байна. Тиймээс тус компани хямд үнэтэй шинэ Blackwell AI чипийг гаргахаар болжээ.
Энэхүү чип нь өмнөх H20 загвараас хямд буюу 6,500–8,000 ам.долларын үнэтэй, бага үзүүлэлт, хялбар бүтэцтэйгээр 6 сард үйлдвэрлэгдэж эхлэх төлөвтэй байна.
HBM өндөр хурдны санах ойн оронд GDDR7 ашиглаж, TSMC-ийн дэвшилтэт савлагааны технологийг хэрэглэхгүй нь АНУ-ын шинэ хязгаарлалтуудтай нийцэж байгаа юм.
Nvidia өмнө нь экспортын хязгаарлалтын улмаас Хятадад зориулж тусгайлан гаргасан H20 чипээ борлуулж чадаагүй юм. Харин энэ удаад шинэ загвараа хязгаарлалтад өртүүлэхгүйгээр нийлүүлэх зорилго тавиад байна.
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг, Хятадыг 50 тэрбум ам.долларын үнэ цэнтэй зах зээл гэж үзэж байгаа юм. Тэрээр экспортын хориг нь Хятадын дотоодын чип үйлдвэрлэгчидтэй тэр дундаа Huawei-ийн Ascend цувралтай өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй