BYD ЕВРОП ДАХЬ БОРЛУУЛАЛТААРАА TESLA-Г ГҮЙЦЛЭЭ

Өнгөрсөн сард Хятадын BYD компани Европт нийт 7,231 цахилгаан автомашин (BEV) борлуулснаар энэ салбарт удаан хугацаанд тэргүүлсэн Tesla-г ардаа орхилоо.BYD-ийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 169%-иар өссөн бол Tesla-гийн борлуулалт 49%-иар буурчээ. Tesla олон жил BEV зах зээлд тэргүүлж ирсэн бол BYD Европын зах зээлд 2022 оны сүүлээс л албан ёсоор хөл тавьсан билээ.

Европын холбооны зүгээс өндөр тариф ногдуулсан ч Хятадын BEV борлуулалт 59%-иар өсөж 15,300 ширхэгт хүрчээ.Харин Европ, Япон, Солонгос, АНУ-ын компаниудын BEV борлуулалт дөнгөж 26%-иар өссөн байна.