ЗГ-ЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ АРИЛЖАА 2025.05.28-НД БОЛНО
Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025.05.22-ны А/211, А/212 тушаалаар Засгийн газрын үнэт цаасыг албан ёсоор бүртгэжээ.
Тус үнэт цаасны нэгжийн нэрлэсэн үнэ нь 100,000 төгрөг, нийт 50,000 ширхэг, үнийн дүн нь 5.0 тэрбум төгрөг бөгөөд 1309 болон 1310 гэсэн кодтой, хямдруулалттай, купонтой.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025.05.28-ны 10:00 цагт www.bond.mse.mn цахим системээр зохион байгуулагдана.
Хөрөнгө оруулагчид анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн сонгосон үнэт цаасны компаниар дамжин, тухайн системд захиалга өгөх боломжтой.
Засгийн газрын дотоодын үнэт цаас /ЗГДҮЦ/ гэж юу вэ?
ЗГДҮЦ нь төрөөс гаргадаг төгрөгийн бонд бөгөөд тогтмол өгөөж, бага эрсдэлтэй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл юм. Энэ нь мөн төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зориулагддаг.
Давуу талууд:
- Ашгаас хувь хүний орлогын албан татвар авдаггүй
- Хөрвөх чадвар сайтай
- Бага эрсдэлтэй
- Тендерийн баталгаанд ашиглаж болдог
Ач холбогдол:
- Дотоодын зах зээлд эрсдэл багатай хөрөнгө оруулалтын боломж бий болгодог
- Суурь хүүгийн түвшнийг тогтоож, хүүгийн бодлогод нөлөөлдөг
- Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах дотоодын санхүүгийн хэрэгсэл болдог
Арилжааны зохион байгуулалт:
- Үнэт цаас гаргагч: Сангийн яам (www.mof.gov.mn)
- Анхдагч арилжаа: www.bond.mse.mn дээр цахимаар явагдана
- Хугацаа: 2 долоо хоног тутам, Лхагва гараг бүр 10:00–11:00
- Оролцогч: Хувь хүн, ААН нь брокерын компаниар дамжин оролцоно
- Т+0 горим: Үнэт цаас худалдсаны мөнгө нэн даруй олгогдоно
Хэрхэн оролцох вэ?
- Брокерын компани сонгож, данс нээлгэнэ
- www.bond.mse.mn сайтад нэвтэрч арилжаанд оролцоно
- Брокерын зөвлөгөөгөөр санал өгч, хүссэн хэмжээгээр үнэт цаас худалдан авна
- Арилжаа амжилттай болбол Сангийн яамнаас үнэт цаас тань баталгаажна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй