ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН ӨРИЙН ДАРАМТ АНУ-ЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДОНСОЛГОВ
АНУ-ын Конгрессоор татварын хөнгөлөлтийн шинэ хуулийг баталсан нь улсын өрийг дахин огцом өсгөх хүлээлт үүсгэлээ. Энэ нь бондын зах зээлийн хүүгийн түвшинг огцом өсгөв. Тодруулбал,10 жилийн хугацаатай төрийн бондын хүү 4.01%-4.54%, 30 жилийн хугацаатай бондын хүү 5%-ийг давж 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ.
Хөрөнгө оруулагчид АНУ-ын төсвийн сахилга бат, өрийн удирдлагад эргэлзэж, улмаар инфляцын айдас нэмэгдэж байна. Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь зах зээлийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөөд байгаа юм.
Түүхэн хугацаанд “бондын зах зээлийн хамгаалагчид” (vigilantes) улс төрчдийг бодлогоо өөрчлөхөд хүргэж байсан. Энэ удаад ч зах зээлийн эсэргүүцэл Трампын тогтоосон тарифын заримыг хойшлуулахад нөлөөлсөн билээ.
Хүү өсөх нь зөвхөн төрд ч биш, энгийн иргэдэд дарамт учруулдаг. Учир нь ипотекийн зээл, автомашин, кредит карт, жижиг бизнесийн зээлийн хүү өсөж, зээл авах чадвар муудсанаар эдийн засгийн идэвх буурч болзошгүй. Хувьцааны зах зээл ч өндөр хүүтэй орчинд эрсдэлээс зайлсхийдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй