АНУ-ЫН ЧИПИЙН ХЯЗГААРЛАЛТ NVIDIA-Г ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ АЛДАХАД ХҮРГЭЖ БАЙНА
Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг АНУ-ын чипний экспортын хязгаарлалтыг шүүмжилж, уян хатан, стратегийн тэнцвэртэй бодлого шаардлагатайг онцоллоо. Учир нь тэд Хятадын зах зээлд эзэлдэг байр суурийнхаа бараг талыг нь алдаад байна.
Өмнө нь Nvidia-ийн Хятадын зах зээлд эзлэх хувь 95% байсан бол одоо 50%-д хүрч буурчээ.
Хуанг, АНУ энэ бодлогоо эргэн харахгүй бол зөвхөн Nvidia-д сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, АНУ-ын бизнесүүдийн өрсөлдөх чадварт томоохон аюул учруулна. АНУ нь Хятадын зах зээлийг алдаад зогсохгүй, дэлхийн хиймэл оюун ухааны салбарын хөгжүүлэлтэд давамгайлдаг байр сууриа алдах эрсдэлтэй гэжээ.
Мөн тэрээр Хятадын компаниуд, ялангуяа Huawei сүүлийн жилүүдэд тооцоолол болон сүлжээний технологийн хөгжилд ихээхэн ахиц гаргасныг онцолж, тэдний AI хөгжүүлэх суурь чадамжийг үнэлсэн байна.
Хуанг Вашингтонд хууль тогтоогчидтой уулзахдаа “Хятад бидний ард биш, яг хажууд байна. Энэ бол урт хугацааны уралдаан” гэсэн байна. Тэрээр АНУ цаашид дэлхийд эзэлдэг AI-ийн хөгжлийн давамгай байр сууриа хадгалах нь зөвхөн технологийн өрсөлдөөнөөс бус, зөв бодлогоос хамаарах болсныг санууллаа.
Өмнө нь Nvidia-аас оюуны өмчийн хамгаалалтаа чанд баримталж, GPU загваруудыг Хятад руу илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй