АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ УНАЛАА
АНУ-ын эдийн засгийн өсөлт буурах түгшүүр нэмэгдсэнээр Төрийн сангийн үнэт цаасны өгөөж огцом өслөө. Тиймээс 20 жилийн хугацаатай төрийн бондын дуудлага худалдааны эрэлт суларч зарах нь ихсэв.
Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл сүүлийн үеийн бодлогын тодорхойгүй байдлаас үүдэн алдарч байгааг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Moody’s агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Тиймээс хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засгийг таамагласан түвшинд хүрэхгүй гэж эмээж байна. Конгрессоос Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэйгээр татварын хөнгөлөлтийн хуулийн төслийг санал хураалтад оруулахаар бэлтгэж байна.
Үүний өмнө хөрөнгө оруулагчид АНУ-тай гадаад худалдааны харилцаатай орнуудтай хийх шинэчилсэн гэрээг хүлээж байна. Энэ долоо хоногт Японтой өндөр түвшний хэлэлцээр эхлэх мэдээлэл гарсан бол бусад улс орнуудтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.
БНХАУ-ын хувьд АНУ-ын тогтоосон чипийн экспортын хязгаарлалт нь өнгөрсөн долоо хоногт Женевт хийсэн тохиролцоог зогсолтод оруулж болзошгүйг анхааруулаад байна. Энэ нь зах зээлд эрсдэлээс зайлсхийх хандлагыг улам нэмэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй