ОРОС УКРАЙНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭД ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ
Өчигдөр Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсны дараа, Орос ба Украин улс гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон гэлээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ялалт, ялагдалтай холбоотой нарийн зүйлсийг тохирох шаардлагатай тул тодорхой хугацаа тогтоох боломжгүй” гэв.
Талуудын дунд энхийн хэлэлцээний санамж бичиг боловсруулах эхний санаачилга гарсан нь 3 жил гаруй үргэлжилж буй дайны байдалд ахиц гарч болохыг харуулсан ч бодит үр дүнд ойртсонгүй.
Оросын Ерөнхийлөгч Путин хэлэлцээрт, энхийн гэрээний зарчмууд, хэрэгжих хугацаа болон хямралын шалтгааныг тодорхойлсон агуулгыг тусгах ёстой гэж үзэж байна.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэлцээрийг аль болох шуурхай, үр дүнтэй зохион байгуулахын тулд Орос, Украин, АНУ, Их Британи, Европын Холбооны орнуудыг хамарсан өндөр түвшний уулзалтыг зохион байгуулах санал дэвшүүлж, Турк, Ватикан, Швейцарь зэрэг улсыг зохион байгуулагчаар нэр дэвшүүлжээ_
Ийнхүү талууд хэлэлцээр хийх сонирхолтой байгаа ч байр суурийн зөрүүтэй байгаагаас энх тайвныг тогтооход амаргүй, удаан хугацааны нарийн процесс үргэлжлэх нь тодорхой байна.
Талуудын харилцан итгэлцлийг сэргээх, ахиц гаргахын тулд хөндлөнгийн оролцогчдын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй