Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ УЛС ОРНУУДЫГ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРЭЭ ХУРДЛАХЫГ ШАХАЖ БАЙНА

АНУ УЛС ОРНУУДЫГ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРЭЭ ХУРДЛАХЫГ  ШАХАЖ БАЙНА

АНУ УЛС ОРНУУДЫГ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРЭЭ ХУРДЛАХЫГ ШАХАЖ БАЙНА

АНУ энэ удаад 18  улстай худалдааны хэлэлцээр хийхийг зорьж байгаа юм. Сангийн сайд Скотт Бессент “90 хоногийн хугацаатай тарифын завсарлагын хугацаанд АНУ-тай хэлэлцээр хийж чадаагүй орнуудын тариф өмнөх түвшинд хүрч нэмэгдэнэ” гэж мэдэгдлээ. 

Тэрээр, Ерөнхийлөгч Трампын зүгээс яаралтай хэлэлцээр хийхгүй бол 4 сарын 2-нд тогтоосон өндөр тариф рүү эргэн шилжинэ гэж анхааруулсныг  санууллаа.

Мөн, инфляцын талаар хэт дэвэргэж ойлгох хэрэггүй гээд Walmart компанийн үнийн өсөлтийн анхааруулгыг “хамгийн муу хувилбар” гэжээ.

Өмнө нь Ерөнхийлөгч Трамп нь Truth Social платформд, Walmart тарифыг шалтаг болгож үнээ нэмэхээ зогсоох хэрэгтэй. Тэд өнгөрсөн жил хүлээснээсээ хэд дахин их ашиг олсон. Walmart ч, Хятад ч энэ тарифыг дааж, хэрэглэгчдэд ачаалал өгөх ёсгүй” гэжээ.

Энэ мэдэгдлээс харахад АНУ-ын худалдааны бодлого богино хугацаанд улам ширүүсэж, хэлэлцээр хийх дарамт нэмэгдэж байна. Тарифыг зүгээр нэг эдийн засгийн арга хэрэгсэл биш, улс төр, хэрэглэгчийн сэтгэл зүйд чиглэсэн хүчтэй дохио болгон ашиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.