NVIDIA ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛАХДАА ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭКОСИСТЕМИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОСНОО ЗАРЛАВ
Өчигдөр Computex 2025 үзэсгэлэнгийн үеэр Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг, хиймэл оюун ухааны технологийн дэд бүтцийг өргөжүүлж, компанийн зах зээлд тэргүүлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Тус “NVLink Fusion” хэмээх хөтөлбөрийн шинэчлэл нь гуравдагч талын CPU болон GPU-уудыг Nvidia-ийн GPU болон NVLink холболтын технологитой хослуулж ашиглах боломжийг нээж буйгаараа онцлог юм.
Өмнө нь NVLink нь зөвхөн Nvidia-ийн өөрийн үйлдвэрлэсэн чипүүдэд зориулсан, хаалттай архитектуртай байсан.
Харин одоо NVLink Fusion-ийн ачаар ямар ч үйлдвэрлэгчийн чипүүдийг холбох боломжтой болсноор илүү уян хатан, өргөтгөсөн AI дэд бүтцийг бүрдүүлэх боломжтой болсон байна.
Женсен Хуанг “NVLink Fusion нь зөвхөн чип нийлүүлэх бус, хиймэл оюуны цогц дэд бүтэц байгуулах шинэ шатны эхлэл юм. Та NVLink-ийн архитектур, дамжуулах сүлжээ, түүний бүрдүүлсэн экосистемийг чөлөөтэй ашиглах боломжтой боллоо” хэмээн мэдэгдлээ.
Тус хөтөлбөрт MediaTek, Marvell, Alchip, Astera Labs, Synopsys, Cadence зэрэг хиймэл оюуны чипийн тэргүүлэгчид оролцож байна. Мөн Fujitsu болон Qualcomm Technologies зэрэг Nvidia-ийн томоохон харилцагчид гуравдагч талын CPU-аа Nvidia-ийн GPU-тай хослуулан AI дата төвүүдэд ашиглах боломж нээгдэж буйгаараа онцлогтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй