Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

MOODY’S АНУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАВ.

MOODY’S АНУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАВ.

MOODY’S АНУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАВ.

Дэлхийн тэргүүлэгч үнэлгээний агентлаг болох Moody’s Investors Service нь АНУ-ын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж Aaa → Aa1 болгов. Энэ нь тус улсын урт хугацааны санхүүгийн эрүүл мэндэд тодорхой “анхааруула”  дохиог өглөө.

Moody’s-оос мэдэгдэхдээ, АНУ нь:

  • Тасралтгүй төсвийн алдагдалтай
  • Өр, хүүгийн түвшин хурдтай өсөж буй
  • Төсвийн бодлогын хэтийн төлөв нь ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад “мэдэгдэхүйц муу” байгааг дурдсан байна.

Уналтын шалтгаанууд:

  1. Өсөж буй халамжийн зардал: Medicare болон Social Security зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд ахмад настай хүн амын тоо өсөхийн хэрээр төсвийн дарамт нэмэгдэнэ.
  2. Хүүгийн төлбөр огцом өсөж байна: Холбооны өрөнд ногдох хүүгийн зардал өссөөр байгаа нь төсвийн алдагдлыг улам тэлж, төсвийн уян хатан байдлыг багасгаж байна.
  3. АНУ-ын өрийн түвшин, хүүгийн харьцаа: Эдгээр үзүүлэлтүүд нь одоогоор хамгийн өндөр зэрэглэлтэй орнуудын дундах хамгийн муу үзүүлэлтийн нэг болжээ.

Moody’s-оос өмнө Fitch Ratings агентлаг 2023 онд АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Шалтгаан нь:

  • Улс төрийн мухардал
  • Өрийн таазны эрсдэ,
  • Бодлогын тодорхой бус байдал байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.