Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХЯТАДЫН CATL: 2028 ОНД ХҮНД ДААЦЫН АЧААНЫ МАШИНУУДЫН ТАЛ НЬ ЦАХИЛГААН БОЛНО

ХЯТАДЫН CATL: 2028 ОНД ХҮНД ДААЦЫН АЧААНЫ МАШИНУУДЫН ТАЛ НЬ ЦАХИЛГААН БОЛНО

ХЯТАДЫН CATL: 2028 ОНД ХҮНД ДААЦЫН АЧААНЫ МАШИНУУДЫН ТАЛ НЬ ЦАХИЛГААН БОЛНО

Хятадын тэргүүлэх батарей үйлдвэрлэгч CATL-ийн дарга Зэн Юйчун “2028 он гэхэд Хятадад зарагдах хүнд даацын ачааны машинуудын 50 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болж магадгүй” гэжээ.

Ингэснээр 2024 онд 10 хувьтай байсан үзүүлэлт даруй тав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) хөдөлгүүрт машин олширч, дизель түлшний эрэлт багасаж байгаа. Энэ үед цахилгаан машины үйлдвэрлэл өсөх нь уламжлалт түлшний хэрэглээнд томоохон өөрчлөлт авчирч магадгүй байгаа юм.

CATL нь саяхан Хятадын Шаньдун мужид 60 гигаватт цаг хүчин чадалтай шинэ батарей, эрчим хүч хадгалах төхөөрөмжийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан тухайгаа мэдэгдсэн.

Энэ нь тус компанийн Хойд Хятадад байгуулсан анхны томоохон үйлдвэр бөгөөд ирэх хоёр жилд хоёр, гурав дахь үе шатаар өргөтгөж, хэдэн тэрбум юанийн өртөг бүхий эрчим хүчний үйлдвэрлэлийн цогцолбор төв бий болгохоор төлөвлөж байна.

Шаньдун мужийн зүгээс 2025 он гэхэд нийт 100 тэрбум юанийн (ойролцоогоор 14 тэрбум ам.доллар) үнэлгээтэй литийн батарейны үйлдвэрлэлийн салбар (батарейны түүхий эд, элемент, угсралт гэх мэт бүх шат) бий болгохоор зорьж байгааг өнгөрсөн оны албан ёсны мэдээнд дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.