ХЯТАДЫН ХҮН ТӨРХТ РОБОТУУД ХҮНИЙ АЖЛЫГ БУЛААХГҮЙ ГЭВ
2025.05.19-нд Ройтерс агентлагаас “Хүн төрхтэй роботууд нь хүний ажлыг булаах бус аюултай хүнд нөхцөлд ажил гүйцэтгэх, бүтээмжийг нэмэх зорилготой” гэж мэдээллээ.
Мөн Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн дэд захирал Лян Лян “Робот нь хүнийг орлох бус харин хүний ажиллах боломжгүй сансар огторгуй, далайн гүн зэрэгт судалгаа хийх, хүмүүс унтаж байхад ч ажиллах боломжтой. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл илүү хямд, хурдан, чанартай болох нь хэрэглэгчдэд ч ашигтай” гэж онцолсон байна.
“X-Humanoid” буюу Бээжингийн Хүн Төрхт Роботын Инновацын төвөөс зохион бүтээсэн “Tiangong Ultra” нэртэй робот саяхан Бээжинд зохион байгуулагдсан дэлхийн анхны роботын хагас марафонд түрүүлсэн юм.
Тус тэмцээнд хүн ба роботын 20 баг тус тусын замаар уралдсан нь ирээдүйд машин хүнтэй өрсөлдөх биш хамтран ажиллана гэсэн санааг илэрхийлэх зорилготой байжээ.
Мөн тус төв орчны нөхцөл өөрчлөгдсөн ч ажлаа зогсоохгүйгээр ажлаа гүйцэтгэх чадвартай роботыг хөгжүүлж байгаа юм байна. Тодруулбал, нэгэн үзүүлбэр дээр ажилтан хогны байрлалыг байнга сольж, заримдаа гарыг нь булааж байхад ч робот хогийг түүх зорилгоо биелүүлэх гэж оролдсоор байсан юм.
Энэ нь ирээдүйн роботууд “дасан зохицох, уян хатан чадвартай” болохыг харуулж байна.
Товчхондоо, Хятадын албаныхан роботууд хүнийг орлохгүй, харин хүнтэй хамтран ажиллаж, нийгэмд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй