ТРАМП APPLE-ИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭНЭТХЭГТ БУС АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭ ГЭЛЭЭ
Apple Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд iPhone-ийн 25%-ийг Энэтхэгт үйлдвэрлэх зорилт тавиад байгаа.
Өнгөрсөн даваа гарагт Apple-ийн Энэтхэг дэх гол түнш Foxconn нь HCL Group-тай хамтран хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах зөвшөөрлийг Энэтхэгийн Засгийн газраас авсан билээ.
Үүнийг Трамп шүүмжилж, Тим Күүкт хандан “Бид чамайг олон жил Хятадад үйлдвэр байгуулахыг чинь тэвчээртэйгээр зөвшөөрсөн. Одоо чи бидэнд зориулж үйлдвэр байгуул. Энэтхэг өөрийгөө болгоно. Харин бидэнд энд үйлдвэр хэрэгтэй байна’” гэжээ.
Тэр бээр Энэтхэгийг “дэлхийн хамгийн өндөр тарифтай орны нэг” гээд тус улс АНУ-д “бараг ямар ч тариф ногдуулахгүй” гэрээ санал болгосон гэжээ.
Гэсэн ч мэргэжилтнүүд iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэвэл үнэ нь 1,500-3,500 ам.доллар болж өсөх магадлалтай учраас боломжгүй гэж үзэж байна.
Apple-ийн хувьд Mac Pro компьютерыг л АНУ-д угсардаг бөгөөд Texas мужид хиймэл оюун ухааны системд зориулсан Apple Intelligence серверийн үйлдвэрийг нээхээр болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй