ПУТИН, ТРАМП НАР ЗЕЛЕНСКИЙГ ТООСОНГҮЙ ЭЭ
Туркт энхийн хэлэлцээр хийгдэнэ гэсэн найдвар замхарч байх шиг байна. Путин Зеленскийтэй “Шударгаар уулзахад бэлэн” гэж мэдэгдсэн ч Турк явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэр нь байсангүй.
Төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж, Гадаад хэргийн орлогч сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын орлогч сайд Александр Фомин, Зэвсэгт хүчний ахлах офицер Игорь Костюков нар оролцохоор болжээ.
АНУ-ын төлөөлөгчид Трампын оронд явна
Кремлийн мэдэгдлийн дараа Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд, АНУ-аас ахлах элч Стив Уиткофф, Кейт Келлог, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар хэлэлцээрт оролцоно гэжээ. Харин Трамп Туркт очихгүй юм байна.
Зелеленский: Оросын төлөөлөгчид шийдвэр гаргах эрхтэй юу?
Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Зелеленский “Оросын төлөөлөгчид өндөр төвшний албан тушаалтнууд биш байгаа учраас Эрдоган Ерөнхийлөгчтэй ярилцсаны дараа өөрсдийн алхмыг тодорхойлно.
Оросын төлөөлөгчид шийдвэр гаргах бүрэн эрхтэй юу? Учир нь Орост хэн шийдвэр гаргадаг нь бүгдэд ойлгомжтой” гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй