ЖЕРОМ ПАУЭЛЛ ИНФЛЯЦ ТОГТВОРГҮЙЖИХ МАГАДЛАЛТАЙГ ОНЦОЛЛОО
АНУ-ын Төв банкны дарга Жером Пауэлл 5 жил тутамд хийгддэг мөнгөний бодлогын шинэчлэлийн үнэлгээг эхлүүлэх хурлын үеэр илтгэл тавив.
Тэрээр энэ үеэр “АНУ-ын эдийн засаг олон удаагийн нийлүүлэлтийн шокт орж инфляц удаан хугацаанд тогтворгүйжих магадлалтай байгаа нь хүнд сорилт авчирч байна. Тиймээс тодорхой бус байдлыг олон нийтэд зөв ойлгуулахын тулд ил тод байдал чухал байна” гэж мэдэгдлээ.
Мөн инфляцын харгалзсан бодит хүү өндөр байгаа нь 2010-аад оны харьцангуй тогтвортой үеийнхээс илүү тогтворгүйжиж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой байж магадгүй гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй