Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДААР ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДААР ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДААР ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Өчигдөр хиймэл оюун ухааны салбарын компаниудын хувьцаа дахин өсөлттэй арилжаалагдлаа.

Тодруулбал, Nvidia (NVDA)-ийн хувьцааны ханш 4%-иар, AMD 5%-иар өсөв. Харин Super Micro Computer (SMCI) нь Саудын Арабтай хийсэн шинэ хэлэлцээрүүдээ зарласнаар хувьцааны ханш нь хоёр дахь өдрөө дараалан огцом өсөв.

Гол шалтгаан нь:

  • Саудын Арабаас хиймэл оюун ухааны салбарт хийж буй хөрөнгө оруулалтын давлагаа
  • Nvidia болон AMD компаниуд нь хиймэл оюун ухааны стартап Humain-д чип нийлүүлэхээр болсон нь нөлөөлжээ. 

Үүнээс өмнө Nvidia 5.5 тэрбум ам.долларын, AMD 800 сая ам.долларын алдагдал хүлээж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Bank of America-гийн шинжээчид дээрх түншлэл нь АНУ-аас БНХАУ-д хиймэл оюун ухааны чип экспортлохыг хориглосон шийдвэрээс болж үүсэх олон тэрбум ам.долларын алдагдлыг нөхнө гэж тэмдэглэжээ.

Мөн Wedbush санхүүгийн байгууллага энэ үйл явдлыг "зөвхөн эхлэл" гэж үзэж, цаашид ч Palantir (PLTR) болон Tesla (TSLA)-г компаниуд ч томоохон хэлэлцээр хийж болзошгүйг онцлов.

Ингэснээр Palantir дахин 1%-иар өссөн бол Tesla 3%-ийн өсөлттэй арилжаалагдав. Учир нь хиймэл оюун ухааны Ойрх Дорнодын дэмжлэгийг аван өргөжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.