NVIDIA БОЛОН AMD-ИЙН ТОМООХОН ХУДАЛДАН АВАГЧ НЬ-САУДЫН АРАБ
Саудын Араб-АНУ-ын хөрөнгө оруулалтын форумын үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг, Саудын Арабын Humain компанид 18,000 гаруй ширхэг хиймэл оюун ухааны өндөр хүчин чадалтай чип нийлүүлнэ гэж зарлалаа.
Humain компани нь Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сангийн эзэмшилд бүрэн байх бөгөөд AI загвар хөгжүүлэх, дата төвийн дэд бүтэц байгуулах юм.
Тиймээс Nvidia-ийн 2025 оны эхээр танилцуулсан хамгийн дэвшилтэт GB300 Blackwell чипийг ашиглаж нийт 500 мегаваттын хүчин чадалтай AI дата төвүүдийг байгуулах нь ээ.
Цаашдаа тус компани “сая сая” Nvidia график процессор ашиглаж, AI-ийн томоохон цар хүрээтэй системийг бий болгохоор төлөвлөж байгаа аж.
Ингэснээр Саудын Араб нь зөвхөн байгалийн баялагтаа тулгуурлаж хөгжих бус AI технологийн ирээдүйг тодорхойлох гол тоглогч болох боломжтой юм.
AMD компани ч уг төсөлд оролцохоо зарлаж, Humain компанид чип нийлүүлэх, AI дата төв байгуулахад $10 тэрбумын хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ.
Энэхүү үйл явдлын дараа Nvidia-ийн хувьцаа 5%, AMD-ийн хувьцаа 4%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй