Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

САУДЫН АРАБ АНУ-Д $600 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

САУДЫН АРАБ АНУ-Д $600 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

САУДЫН АРАБ АНУ-Д $600 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2025.05.13-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд АНУ-Саудын Арабын хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб нь АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэрээ байгуулсныг албан ёсоор зарлалаа.

Саудын хунтайж Мухаммед бин Салман хоёр орны хамтын ажиллагаа цэрэг, эдийн засаг, технологи болон аюулгүй байдлын салбарт 1 их наяд ам.долларын түншлэл рүү ахина хэмээн онцолсон юм.

Мөн уулзалтын үеэр Трамп "Бид Сирийн ард түмэнд агуу ирээдүйн төлөөх боломж олгохыг хүсэж байна" гээд Сирийн эсрэг бүх хориг арга хэмжээг цуцлах тушаал өгөхөө мэдэгдэв.

Томоохон гэрээнүүд:

1. Батлан хамгаалах салбарт – $142 тэрбум

  • АНУ-ын батлан хамгаалахын 12 гаруй компани Саудын Арабт хамгийн сүүлийн үеийн зэвсэглэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ нийлүүлэх багц гэрээ
  • Уг гэрээ нь Саудын Арабын 2025 оны 78 тэрбум ам.долларын батлан хамгаалах төсвөөс бараг хоёр дахин их хэмжээтэй байгаа юм.

2. DataVolt-ийн AI төв – $20 тэрбум

  • Саудын Арабын дижитал дэд бүтцийн DataVolt компани АНУ-д хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн төвүүд байгуулахад $20 тэрбумын хөрөнгө оруулна.

3. Технологийн хамтарсан хөрөнгө оруулалт – $80 тэрбум

  • Google, Oracle, Salesforce, AMD, Uber болон DataVolt компаниудын хамтарсан $80 тэрбумын хөрөнгө оруулалт нь АНУ болон Саудын Арабын хоёр талд хийгдэх бөгөөд технологи ба инновацын салбарыг хамарна.

Энэхүү түүхэн хөрөнгө оруулалт нь АНУ–Саудын Арабын харилцааг шинэ шатанд гаргаж, цэрэг, эдийн засаг, хиймэл оюун ухаан, дижитал технологи зэрэг салбарт стратегийн түншлэлийг бэхжүүлэх алхам боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.