Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ЫН 4 САРЫН ИНФЛЯЦ 2021 ОНООС ХОЙШИХ ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АНУ-ЫН 4 САРЫН ИНФЛЯЦ 2021 ОНООС ХОЙШИХ ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АНУ-ЫН 4 САРЫН ИНФЛЯЦ 2021 ОНООС ХОЙШИХ ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайланд дурдсанаар 2025.04 сарын инфляц хүлээлтээс бага гарсан нь эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын тарифууд хэрэгжиж эхэлсэн ч инфляцад хараахан нөлөөлж эхлээгүй байна.

  • Хэрэглээний үнийн индекс улирлын тохируулгатайгаар 0.2%-иар өссөнөөр жилийн 2.3% болж, 2021 оны 2 сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
  • Энэ нь Dow Jones-ийн шинжээчдийн сарын таамагтай нийцсэн ч жилийн өсөлт нь 2.4% байх таамгаас бага гарчээ.
  • Цөм инфляц буюу хүнс, эрчим хүчний үнийг хассан индекс 0.2%-иар өсөж жилийн өсөлт нь 2.8% болсон нь таамаглалтай нийцсэн байна.

Хэдийгээр Дональд Трамп байр сууриа зөөлрүүлж, Хятадын эсрэг хүчтэй тарифыг 90 хоногоор хойшлуулсан ч шинжээчид үүнийг инфляцын дарамтыг богино хугацаанд намжаах ч ирэх сараас цөм инфляц дээр мэдрэгдэх магадлал өндөр гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.