АНУ БОЛОН БНХАУ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Хоёр тал харилцан нэмэгдүүлсэн тарифуудаа 90 хоногийн хугацаанд түр зогсоож, заримыг нь бууруулахаар тохиролцсон тухай зарлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй “харилцан адил тэгш” тарифт бодлогын хүрээнд АНУ нь БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг 10 хувь болгож бууруулахаар болсон байна. Харин Хятадын талаас АНУ-аас импортолж буй бараанд ногдуулж буй тарифыг мөн 10 хувь болгон бууруулжээ. Гэсэн хэдий ч Хятадын фентанил мансууруулах бодисын хууль бус урсгалд оролцсон гэх асуудалтай холбоотойгоор 20 хувийн нэмэлт тариф хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэвлэлийн бага хурал дээр “Хоёр тал аль аль нь эдийн засгийн салбар дахь салалт буюу ‘decoupling’-ийг хүсэхгүй байгаа гэдэг дээр санал нэгдсэн” хэмээгээд, одоогоор нэмэлт хурцадмал байдал үүсгэхгүй байх “сайн механизм” бүрдсэн талаар онцоллоо. Цаашид талууд эдийн засаг, худалдааны асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлэн хийх төлөвтэй байна гэж хоёр улс мэдэгдэлдээ дурджээ.
Сүүлийн саруудад хоёр улсын хоорондын хурцадмал харилцаа дэлхийн эдийн засгийн идэвхжилд эрсдэл учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байсан хөрөнгө оруулагчид энэхүү мэдээг нааштай хүлээн авч, АНУ-ын хувьцааны зах зээл огцом өсч, ам.доллар бусад голлох валютуудын эсрэг чангарч, Хятадын юань ч бас чангарчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй