Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

"ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАРАА АНУ-ЫН ФЬЮЧЕРС ХАНШ СЭРГЭВ"

"ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАРАА АНУ-ЫН ФЬЮЧЕРС ХАНШ СЭРГЭВ"

Ням гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хятадтай өндөр түвшний хэлэлцээний үр дүнд худалдааны гэрээ байгуулагдсаныг зарласны дараа АНУ-ын голлох индексүүдийн фьючерс ханш огцом өсөв. Гэсэн хэдий ч хэлэлцээрийн нарийн мэдээллийг одоогоор дэлгээгүй байна.

Индексүүдийн хөдөлгөөн (ET цагаар 19:07)

  • Dow Jones фьючерс: +1.0% → 41,736.0 оноо
  • S&P 500 фьючерс: +1.2% → 5,745.0 оноо
  • Nasdaq фьючерс: +1.5% → 30,438.75 оноо

Өнгөрсөн долоо хоногийн Уолл Стритийн эерэг уур амьсгал үргэлжилж байгаа нь Хятад-АНУ-ын хэлэлцээр ахицтай явагдсан гэсэн хүлээлт, эрсдэл дагуулсан хөрөнгийн ангилалд хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцож буйтай холбоотой.

Мөн 1-р улирлын санхүүгийн тайлангууд ерөнхийдөө эерэг гарсан нь зах зээлийн өсөлтийг дэмжсэн бөгөөд Home Depot (HD), Palo Alto Networks (PANW), Lowe’s (LOW), Target, Snowflake (SNOW) зэрэг томоохон компанийн тайлангууд энэ долоо хоногт нийтлэгдэх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.