Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

"АНУ-ХЯТАД ХУДАЛДААНЫ АНХНЫ ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ"

"АНУ-ХЯТАД ХУДАЛДААНЫ АНХНЫ ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ"

АНУ, БНХАУ хоёр албан ёсоор худалдааны гэрээнд хүрсэн гэж зарлалаа. Гэсэн хэдий ч гэрээний нарийвчилсан нөхцөл, заалтуудыг одоогоор олон нийтэд дэлгэж амжаагүй байна.

Энэхүү мэдэгдэл нь дэлхий нийтийг түгшээсэн олон сарын тарифын маргааныг зөөлрүүлэх анхны алхам гэж ажиглагчид үнэлж байна. Ерөнхийлөгч Трамп 4-р сарын 2-нд БНХАУ-ын 145%-ийн тарифыг зарласнаас хойш хоёр орны хооронд худалдааны хурц сөргөлдөөн үүсч, Хятад ч хариуд нь АНУ-ын бараанд 125%-ийн татвар ногдуулсан юм.

Хэлэлцээний үр дүн ба байр сууриуд

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Женевт болсон хоёр өдрийн хэлэлцээг “үр дүнтэй, ахицтай” боллоо хэмээн онцолж, гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг Даваа гарагт буюу өнөөдөр танилцуулахаа амласан байна.Харин Хятадын Дэд Ерөнхий сайд Хэ Лифэн хэлэлцээний үр дүнг “чухал ахиц, хамтын ойлголцол” хэмээн үнэлж, худалдаа, эдийн засгийн асуудлаар хамтарсан зөвлөл байгуулахаар тохиролцсон гэж мэдээлжээ.Мөн Хятадын Худалдааны төлөөлөгч Ли Чэнган:“Мэдэгдэл хэзээ гарах нь хамаагүй, энэ бол дэлхий нийтэд сайн мэдээ байх болно” гэж онцолсон байна.

Дэлхийн эдийн засагт нөлөөлөх хүлээлт

Тарифын зөрчил нь сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн зах зээлийг савлуулж, үнэ өсөлт, бараа хомсдох эрсдэл дагуулсан. Иймд энэ тохиролцоо дэлхийн эдийн засагт тогтвортой байдал авчрах анхны алхам болж магадгүй гэж эдийн засагчид харж байна.

Ерөнхийлөгч Трамп ч хэлэлцээний өдрийг амжилттай болсон хэмээн үнэлж:

"Өнөөдөр Хятадын төлөөлөгчидтэй маш сайн уулзалт боллоо, олон зүйл дээр санал нэгдлээ, бүхнийг шинэ шатанд гаргах тохиролцоо хийлээ"
гэж Truth Social дээр бичжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.