Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨВ

ТРАМП: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨВ

ТРАМП: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Их Британитай байгуулах худалдааны анхны гэрээг зарлахын зэрэгцээ Америкийн иргэдэд "хувьцаа худалдан авах"-ыг зөвлөв.

Трамп : " Хувьцаагаа эртхэн аваарай." хэмээн онцлоод, энэ нь "Big Beautiful Bill" хэмээх хууль батлагдсанаар биеллээ олно гэв. Тэрээр уг хуулийн төслийг Ардчилсан нам зөвхөн өөрийг нь эсэргүүцэхийн тулд гацааж байна хэмээн шүүмжилж, "Хэрэв жирийн нэгэн, зүгээр л нэг хүн байсан бол асуудалгүй батлагдах байсан" гэж нэмж хэллээ.

Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, хэрэв уг хууль батлагдвал АНУ Их Британитай хийх бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой болно. Өнөөдрийн тохиролцооны нэг чухал заалт нь АНУ Их Британид 10%-ийн үндсэн тариф ногдуулж буй явдал юм. Трампын үзэж буйгаар энэ нь "бусад орнууд АНУ-ын зах зээлд худалдаа хийхэд төлөх ёстой доод түвшний хэмжээ" байх ажээ.

Зах зээлийн хариу үйлдэл ба бодит байдал

Хэдийгээр Трампын уриалга гарах үед Dow Jones индекс 1.2%, S&P 500 1.3%, Nasdaq 1.8%-иар тус тус өссөн ч, эдгээр өсөлтийн ихэнх нь Их Британитай хийх худалдааны гэрээ зарлагдахаас өмнө бүртгэгдсэн байв.

Трампын албан ёсоор тангараг өргөсөн 2025 оны 1-р сарын 20-ноос хойш зах зээл сэргэх хандлагатай байгаа ч S&P 500 индекс одоогоор нийт дүнгээрээ 5%-иар унасан хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.