STANDARD CHARTERED: BITCOIN $120,000 ХҮРНЭ ГЭХ ТААМАГ "ХЭТ БАГА" БАЙНА ГЭЖ ҮЗЛЭЭ
Standard Chartered банкны дижитал хөрөнгийн захирал Жеффри Кендрик өмнө нь 2025 оны 2-р улиралд Bitcoin 120,000 ам.долларт хүрнэ гэж таамагласан. Харин Пүрэв гарагт тэрээр уг таамаг "хэт бага" байж магадгүй хэмээн мэдэгдэв. Кендрикийн хэлснээр, Bitcoin-ийн гол харж байгаа зүйл нь одоо мөнгөний урсгал болж байгаа бөгөөд АНУ-ын хөрөнгөөс хөрөнгө татан төвлөрүүлж буй стратегийн өөрчлөлт, “whale”-уудын хуримтлал нэмэгдэж буй нь ханшийг өсгөж байна. Түүний дүгнэснээр: Bitcoin-ийн ETF-үүд сүүлийн 3 долоо хоногт 5.3 тэрбум ам.долларын урсгал хүлээн авсан MicroStrategy, Абу Дабигийн төрийн сан, Швейцарын Үндэсний Банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид Bitcoin-д хөрөнгө оруулсаар байна.
Bitcoin-ийн ханш одоогоор 100,000 ам.долларыг давсан бөгөөд жилийн эцэс гэхэд 200,000 ам.доллар хүрч магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй