Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП: ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ПҮРЭВ ГАРАГТ

ТРАМП: ХУДАЛДААНЫ  ХЭЛЭЛЦЭЭР ПҮРЭВ ГАРАГТ

ТРАМП: ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ПҮРЭВ ГАРАГТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ "ихээхэн нэр хүндтэй, томоохон улсын төлөөлөгчидтэй" худалдааны томоохон хэлэлцээр байгуулснаа Пүрэв гарагт албан ёсоор зарлах хэвлэлийн хурал хийхээ мэдэгдлээ. Тэрээр энэ нь олон хэлэлцээрийн эхнийх нь гэж онцолсон байна.

Гэсэн ч Трамп яг аль улстай хэлэлцээр хийснээ шууд нэрлээгүй бөгөөд АНУ сүүлийн үед хэд хэдэн гол эдийн засагтай, тэр дундаа худалдааны тарифын асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж буй билээ. Тэрээр дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын гол худалдааны түнш орнуудын эсрэг "харилцан" хариу арга хэмжээний хүрээнд олон талт худалдааны тарифын цогц шийдвэрийг зарласан ч, олон эсэргүүцэлтэй тулгарснаар тарифын үйлчлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан юм. Энэ долоо хоногт Трампын засгийн газраас мэдэгдэл гаргахдаа АНУ-ын төлөөлөгчид Швейцар улсад БНХАУ-ын албаны хүмүүстэй худалдааны хэлэлцээ хийхээр товлосон гэжээ. Гэвч уг уулзалтаас бодитой хэлэлцээр гарна гэсэн хүлээлт одоогоор сул байгаа аж. Мөн нэмээд Трамп Хятадын бараанд ногдуулсан өндөр буюу 145 хувийн тарифуудаа бууруулахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.