Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

УОРРЕН БАФФЕТТ : МОНГОЛ УЛС ИНФЛЯЦИД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

УОРРЕН БАФФЕТТ : МОНГОЛ УЛС ИНФЛЯЦИД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

УОРРЕН БАФФЕТТ : МОНГОЛ УЛС ИНФЛЯЦИД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Омахад болсон Berkshire Hathaway компанийн ээлжит хурал дээр Уоррен Баффетт 4 цагийн турш хүмүүсийн асуултанд хариуллаа. Энэ үеэр Монголын талаар асуух боломж олдсон бөгөөд “Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголын засгийн газар юу хийх ёстой вэ?” гэсэн асуултыг асуув. 

Хөрөнгө оруулалтын домогт нэрт хөрөнгө оруулагч Уоррэн Баффет Монгол Улсад хандан дараах ухаалаг, товч зөвлөгөөг өглөө

Валютын ханшаа тогтвортой байлга.
Тэрээр “урт хугацаанд валютын ханшаа тогтвортой хадгалах нь Засгийн газрын хамгийн чухал үүрэг” гэж онцолсон. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдад төдийгүй ард иргэдэд ч эерэг нөлөөтэй.

Нэр хүндээ тогтвортой байдлаар бий болго.
Баффет хэлэхдээ: “Монгол улс аливаа цаг үед найдвартай, тогтвортой ханштай гэдгээрээ танигдах хэрэгтэй. Тэр нь улсаа гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг болгож чадна” гэжээ.

Инфляц өндөртэй улсад хөрөнгө оруулахгүй.
Тэрээр өндөр инфляц бол хөрөнгө оруулалтын гол эрсдэл гэдгийг тодорхой хэлсэн бөгөөд “би хувиараа өндөр инфляцтай оронд хөрөнгө оруулдаггүй” хэмээв.

Бизнесийн орчныг ээлтэй байлга.
Баффет бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн, таатай хууль эрх зүйн орчин ч мөн адил чухал болохыг онцолжээ.

Төгс байх албагүй, бусдаас арай дээр байхад л хангалттай.
“Америк өөрөө ч төгс улс байгаагүй. Тиймээс төгс байх гэж хичээхийн оронд бусад орнуудаас арай дээр байх нь хангалттай” хэмээн урам өгсөн байна.

Товчхондоо: Аль ч үед тогтвортой, найдвартай валютын ханштай гэдгээрээ танигдаж, түүгээрээ нэр хүндтэй болохыг зорь

Эцэст нь Баффетт, Монгол Улсад амжилт хүсье хэмээн яриагаа дуусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.