Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Инвескор ХК 100 тэрбум төгрөгийн дүнтэй давуу эрхийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэв

Инвескор ХК 100 тэрбум төгрөгийн дүнтэй давуу эрхийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэв

Инвескор ХК 100 тэрбум төгрөгийн дүнтэй давуу эрхийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэв

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Инвескор ХК [MSE:INV] нь 2023 онд анх 30 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй давуу эрхийн хувьцаа гаргасан туршлага дээрээ үндэслэн давуу эрхийн хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх стратегийн шийдвэр гаргалаа.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу нэмж 20 сая ширхэг, нийт 100 тэрбум төгрөгийн дүн бүхий давуу эрхийн хувьцааг хаалттай хүрээнд санал болгон, компанийн үйл ажиллагааны санхүүжилтийг дунд хугацаанд тогтвортой хангах зорилго тавиад байна.

Шинээр гаргах давуу эрхийн хувьцаа нь 5 жилийн хугацааны дараа компанид эргэн худалдах буюу энгийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй бөгөөд хүүгийн түвшинг Монголбанкны бодлогын хүүнд суурилан, компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлээс хамааран урамшуулалтайгаар тогтоох зохицуулалттай. Хүүгийн хэмжээг эцэслэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс батална.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.