META ШИНЭ "META AI" ТУСЛАХ АППЛИКЭЙШНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Meta Platforms компани хиймэл оюун ухааны бие даасан шинэ аппликэйшн албан ёсоор нээж, OpenAI-ийн ChatGPT, Google-ийн Gemini, болон Илон Маскийн Grok зэргийн эсрэг гарч ирлээ.
Llama 4 загвар дээр суурилсан уг шинэ “Meta AI” апп нь хэрэглэгчдэд илүү хувийн тохируулгатай, дуу хоолойгоор удирдах боломжтой хиймэл оюуны туслах туршлагыг санал болгож байгаа бөгөөд өмнө нь зөвхөн WhatsApp, Instagram, Facebook, Messenger зэрэг платформд нэгдсэн байдлаар ажиллаж байсан “Meta AI”-г одоо хэрэглэгчид бие даасан апп-аар ашиглах боломжтой болсныг мэдэгдлээ.
Энэ нь Гүйцэтгэх захирал Марк Цукербергийн энэ оны эхээр хэлсэн "2025 он бол хувь хүний хэрэгцээнд нийцсэн, өндөр ухаалаг хиймэл оюун ухааны туслах 1 тэрбум хэрэглэгчтэй болох жил" гэсэн таамагтай нийцэж буй юм. Meta AI-г анх 2023 онд танилцуулж, улмаар өөрийн аппликэйшнүүдийн дотор хайлтын хэрэгсэл болгон өргөжүүлсэн. Харин 2024 оны 1-р сарын байдлаар Meta AI нь сард 700 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй