Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ДООД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ДООД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ДООД ЦЭГТЭЭ ХҮРЭВ

Хятадын  үйлдвэрлэлийн салбарын Итгэлийн Индекс (PMI) 2025 оны 4-р сард 49.0 нэгж болж буурлаа. Энэ нь салбарын үйл ажиллагаа буурч буйг илтгэх 50 нэгжээс доогуур үзүүлэлт бөгөөд 2023 оноос хойших хамгийн доод цэг юм. Мөн шинжээчдийн 49.8 гэсэн таамгаас ч доогуур гарлаа.

Энэхүү уналтад АНУ-тай хийж буй худалдааны маргаан голлон нөлөөлж байгааг эх сурвалжууд онцолж байна. Тарифын бодлогын улмаас Хятадын экспорт буурч, аж үйлдвэрийн салбарын ажлын байр хорогдож, АНУ руу чиглэсэн чингэлэг тээврийн урсгал эрс тасалдаад байгаа аж. Тооцоолсноор, энэ нь Хятадын ДНБ-ий 2.2%, аж үйлдвэрийн 9 сая ажлын байранд шууд сөргөөр нөлөөлжээ.

Хэдийгээр АНУ зарим электрон бараа, автомашины эд ангид, Хятад улс эм, сансрын тоног төхөөрөмж, хагас дамжуулагчид харилцан тарифын хөнгөлөлт үзүүлсэн ч, ерөнхий нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Үүнтэй холбогдуулан Бээжин эдийн засгаа дэмжихийн тулд 2 их наяд юанийн төсвийн нэмэлт зардал гаргаж, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх замаар нөхцөл байдлыг тогтворжуулахаа амлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.