ТРАМП: ХЯТАДЫН БАРААНД ТАВЬСАН ТАРИФ БУУРНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 22-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын импортын бараанд ногдуулсан 145%-ийн өндөр тарифыг “мэдэгдэхүйц бууруулна” гэж мэдэгдэв. Гэвч тэрбээр “тариф бүрмөсөн тэг болохгүй” хэмээн онцолсон байна.
Энэ нь Сангийн сайд Скотт Бессентийн “өнөөгийн тариф тогтвортой байж чадахгүй” гэсэн байр суурийн дараа гарсан мэдэгдэл юм. Хоёр талын хоорондын худалдааны дайн эдийн засагт дарамт үзүүлж, хөрөнгийн зах зээлийг савлуулж байгаа нь зах зээлд тодорхой бус байдлыг бий болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй