Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП ТӨВ БАНКИЙГ ШАХАЛТАД ОРУУЛСААР БАЙНА.

ТРАМП ТӨВ БАНКИЙГ ШАХАЛТАД ОРУУЛСААР БАЙНА.

ТРАМП ТӨВ БАНКИЙГ ШАХАЛТАД ОРУУЛСААР БАЙНА.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт Холбооны Нөөцийн Сангийн даргыг огцруулах талаар сүрдүүлснийхээ дараа дахиад л Жером Пауэллыг хүүгийн түвшинг бууруулахыг шаардав.

Ингэснээр Төв банкны хараат бус байдалд эргэлзээ төрүүлсэнтэй холбоотойгоор даваа гарагт хөрөнгийн зах зээл дахин уналтад орлоо. Европ хүүгээ “долоо удаа” бууруулсныг дурдан, Пауэлл үргэлж “Хэт оройтдог” гэж шүүмжилжээ. Мөн тэрбээр инфляцийн талаарх болгоомжлолыг бууруулж, эрчим хүч, хүнсний үнэ буурсан гэж хэлсэн байна. “Бараг л инфляц алга” гэж тэр бичжээ.

Энэ нь Пауэллыг шүүмжилсэн ерөнхийлөгчийн ээлжит дайралт бөгөөд Пауэлл өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн тарифууд инфляцыг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж мэдэгдсэн ба Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд хүүг хэвээр хадгалах болно хэмээн мэдэгдсэнтэй холбоотой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.