ГОЛОМТ БАНКНЫ 2025 ОНЫ 1-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Голомт Банк 2025 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд банк 117.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь банкны үйл ажиллагааны үр ашиг дээшилж, ашигт ажиллагаа тогтвортой нэмэгдэж буйг илтгэж байна.
Тайлант хугацааны эцсийн байдлаар Голомт Банкны нийт хөрөнгө 15.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 49 хувийн өсөлт юм. Энэхүү огцом өсөлт нь банк хөрөнгийн төрөлжилт, эх үүсвэрийн оновчтой удирдлагыг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүн хэмээн үзэж болно. Үүнээс банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 1.39 их наяд төгрөгт хүрч, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж байна.
Хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээг авч үзвэл, 2025 оны 4-р сарын 18-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход Голомт Банкны P/E үнэ, ашгийн харьцаа)1.89, P/B харьцаа 0.5 байна. Эдгээр үзүүлэлт нь тус банкны хувьцаа нь одоогоор зах зээлд хямд үнэлэгдэж байгааг илтгэхийн зэрэгцээ ирээдүйд өсөх өндөр боломжтойг харуулж байна. Ялангуяа, TOP-20 индексэд багтдаг компанийн дундаж үнэлгээнээс доогуур байгаа нь хөрөнгө оруулагчдад боломж нээж байна.
Голомт Банк 2025 оны эхний улиралд ашиг орлого, хөрөнгийн өсөлт, үр ашигтай үйл ажиллагааны хувьд эерэг үзүүлэлттэй, үнэлгээний хувьд боломжийн түвшинд байна. Энэ нь банкны ирээдүйн өсөлтийн төлөвийг эерэгээр харуулах суурь нөхцөл болж байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй