Хятад: Стратегийн металлын экспортыг хязгаарлав.
Хятад улс 2023 оноос эхлэн антимон, германи, галлий гэсэн гурван чухал металлыг хянаж эхэлсэн. Эдгээр нь чип үйлдвэрлэл, цэвэр эрчим хүч, батлан хамгаалах салбарт зайлшгүй шаардлагатай материал юм.
2024 оны 12-р сард Хятад эдгээрийг АНУ-д экспортлохыг бүрэн хориглосон бөгөөд бусад оронд гаргахын тулд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болсон. Гэхдээ энэ зөвшөөрлийг ямар зарчмаар олгодог нь тодорхойгүй, Хятадын дотоод шийдвэр дээр тулгуурладаг байна.
2025 оны 1-р улирлын экспортыг харвал:
- Антимон: -57%
- Германи: -39%
- Галлий: 2023 оны 10-р сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн
Европын орнуудын компаниуд эдгээр металлыг авах боломжгүй болж, зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээнээс бараг хасагдсан. Харин Хятад бол одоо энэ салбар дээр маш хүчтэй байр суурьтай болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй