Инфляц саарч зах зээл өслөө.
Өчигдөр АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) хоёрдугаар сард хүлээгдэж байснаас бага өсөлттэй гарсан бөгөөд Холбооны Нөөцийн Сангийн бодлогын шийдвэрт нөлөөлж болзошгүй.
Гол онцлох зүйлс:
- CPI жилийн өсөлт 2.8% болж, нэгдүгээр сарын 3.0%-аас буурсан.
- Сарын өсөлт 0.2% болж, өмнөх сарын 0.5%-аас саарсан.
- Эдийн засагчид 2.9% (жилийн), 0.3% (сарын) өсөлт таамаглаж байсан ч бодит үзүүлэлт хүлээгдэж байснаас бага гарсан.
- Үнийн өсөлтийн бараг талыг орон сууцны зардал бүрдүүлсэн бол нисэхийн тийз 4%, шатахуун 1%-аар буурч, өсөлтийг сааруулсан.
- Шувууны ханиадтай холбоотой өндөгний үнийн өсөлт нь сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны үнийн бууралтаар тэнцвэржсэн.
- Хүнс, эрчим хүчийг хассан "үндсэн" CPI жилийн 3.1%, сарын 0.2% болж, өмнөх сараас саарч, таамгаас доогуур гарсан.
Эдгээр үзүүлэлт нь гуравдугаар сарын 18-19-нд хийх бодлогын хуралдааны өмнөх сүүлийн чухал инфляцын мэдээллүүдийн нэг юм. ХНС өнгөрсөн нэгдүгээр сард бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээж, Трампын тариф, цагаачлалын бодлогын инфляцад үзүүлэх нөлөөг ажиглах байр суурь баримталж буйгаа илэрхийлсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй