Дональд Трамп эдийн засаг хямарч магадгүй.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орны эдийн засаг энэ онд хямралд орж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй нь хөрөнгийн зах зээл, тэр дундаа криптовалютын зах зээлд сөрөг нөлөө үзүүлэв.
Fox News-ийн Sunday Morning Futures нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Трамп эдийн засгийн хямрал болох эсэх талаар таамаг дэвшүүлэхээс зайлсхийж, “Бид маш том өөрчлөлтийн үе шатанд байна” хэмээн мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын санаа зовнилыг нэмэгдүүлж, зах зээлийн тогтворгүй байдлыг улам бүр гааруулсан байна.
Зах зээлийн уналтын гол шалтгаан нь хямралын айдас болж байгаа ч Трампын үндэсний Bitcoin нөөц байгуулах тухай зарлиг гаргасан нь түр зуурын эерэг хүлээлтийг бий болгожээ. Уг зарлигийн хүрээнд Ethereum (ETH), Ripple (XRP), Solana (SOL), Cardano (ADA) зэрэг дөрвөн криптовалютын нөөцийг ч мөн бүрдүүлэхээр тусгасан байна.
Гэвч энэхүү санаачилга нь төрөөс шууд криптовалют худалдан авах үйл ажиллагааг агуулаагүй бөгөөд Худалдаа, Аж үйлдвэрийн сайд нар төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр (budget-neutral) Bitcoin худалдан авах боломжийг судлах үүрэг хүлээжээ. Гэхдээ энэхүү худалдан авалт хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.
Үндэсний Bitcoin нөөцийг АНУ-ын Хууль зүйн яам (DOJ)-наас хураан авсан криптовалютуудаар бүрдүүлэх тул засгийн газар ойрын хугацаанд криптовалют худалдахгүй байх бодлого баримталж байна. Гэсэн хэдий ч шинэ худалдан авалтын арга хэмжээ байхгүй нь зах зээлд бодитой нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид дүгнэж байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй