Хятад, Канадын худалдааны зөрчил хурцадлаа
Канадын засгийн газраас 2024.10.01-ээс БНХАУ-ын цахилгаан автомашинд 100%, 2024.10.15-аас ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд 25%-ийн тариф тогтоосон юм.
Үүний хариуд БНХАУ нь Канадын хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд 3 сарын 20-оос 100%-ийн өндөр тариф ногдуулах болсноо зарласнаар хоёр орны худалдааны зөрчил хурцадлаа.
Шинэ татварын зохицуулалт
- 100% тариф – рапсын тос (canola oil), тосны үрийн шахдас (oil seed cakes), вандуй
- 25% тариф – Канадын далайн бүтээгдэхүүн, гахайн мах
Тус үйл явдал нь олон улсын зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгэж болзошгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй