Голомт Капитал ҮЦК Луу жилийн “Цагийн Хүрдийн Баатар”-аар тодорлоо
Тавин найман жилийн туршид орой бүр үзэгч түмэндээ хүрсэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр нь улс орныхоо өнцөг булан бүрээс тухайн жилийн салбар салбарын “БААТАР”-уудыг үзэгч түмний саналаар тодруулдаг уламжлалтай.
Тэгвэл XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн босгон дээр Луу жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ” компаниар Голомт Капитал ҮЦК ХХК тодорлоо.
Бидэнд өндөр итгэл хүлээлгэж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө гар нийлэн ажилласан эрхэм хөрөнгө оруулагчид болон нийт хамтран ажиллагч компаниудын хамт олонд гүн талархал илэрхийлэхийн ялдамд айлчлан ирсэн модон могой жилдээ олз омгоор дүүрэн байж, хөрөнгө оруулалтын шийдвэр нь мэргэн байхыг хүсэн ерөөе!
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК-ийн хамт олон
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй