Монгол Улсын Засгийн газраас олон улсад "ШИНЭ БОНД" зарлалаа
Монгол Улсын Засгийн Газраас гадаад өрийн төлбөр төлөх хугацааг сунгах зорилгоор олон улсын зах зээлд гаргасан MONGOL 5.125 07/04/26, MONGOL 8.65 01/19/28 бондыг буцаан худалдан авах санал зарласан билээ.
Улмаар Засгийн газраас MONGOL 26 бонд эзэмшигчдээс ирүүлсэн 391 сая ам.долларын саналыг 100%, MONGOL 28 бонд эзэмшигчдээс ирүүлсэн 28 377 ам.долларын саналыг 32.987% харьцаатайгаар эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэсэн байна.
Мөн олон улсад 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын, 6.625 хувийн өгөөжийн түвшинтэй шинэ бондыг 2025 оны 2 сарын 25-ны өдрөөс эхлэн арилжаалахаар тогтлоо.
БОНДЫН НӨХЦӨЛ:
- Хугацаа: 5 жил /2030 он 2 сарын 25-нд дуусах/
- Нийт хэмжээ: 500 сая ам.доллар
- Купон: 6.625%
---------------------------
Бондын захиалга өгөх: https://golomtcapital.com/forms/bond
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй