Макрон, Трамп, Зеленский нарын гурван талт уулзалт  

 

Бямба гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон,  Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нарын анхны нүүр тулсан уулзалт Парист боллоо. Энэ нь Трампын дахин сонгогдсоны дараах анхны олон улсын айлчлал юм. 

Гурван талт уулзалт: 

  • Зеленский уулзалтыг “ үр бүтээлтэй" гэж тодорхойлж, дайныг дуусгах талаар ярилцсаныг онцолжээ. 
  • Зеленский “Бид энэхүү дайн шударга, аль болох хурдан дуусахыг хүсэж байна. Энхийн хүчээр амар тайван байдлыг хангах болно” гэж хэлсэн. 
  • Макрон АНУ, Украйн, Францыг энх тайван ба аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг уриалжээ. 

Нотр-Дам сүмийн нээлтийн үйл ажиллагаа: 

  • Уулзалтын дараа гурван удирдагч Парисын Нотр-Дам сүмийн сэргээн босголтын нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд Зеленскийг сүмд орох үед үзэгчид алга ташин хүндэтгэл үзүүлжээ. 

 

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530