АНУ-ын хөрөнгийн зах зээл өчигдөр өндөр өсөлттэй арилжаалагдлаа.

Технологийн компаниуд төвлөрсөн Nasdaq индекс 1.4%-иар өсөж, S&P 500 индекс 1.2%-иар, Dow Jones Industrial Average индекс 1%-иар өсөж өмнөх алдагдлаа нөхсөн байна.

Мөн сонгуультай зэрэгцэн АНУ-ын Холбооны Нөөцийн банк  бодлогын хүүгийн шийдвэр гаргахаар байна. Холбооны Нөөцийн банкны дарга Жером Пауэлл пүрэв гарагт хуралдах бөгөөд бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал өндөр байна.