Японы 1-р улирлын эдийн засгийн өсөлт -1.8 хувь гарлаа
Япон улсын өрхийн хэрэглээ болон байгууллагуудын зарцуулалт тааруу байгаа нь эдийн засагт томоохон сорилт болж байна. 2024 оны эхний 3 сарын байдлаар Япон улсын бодит ДНБ 1.8 хувиар буурсан ба тухайн улсын нийт хэрэглээний зарцуулалт 0.7 хувиар сүүлийн 4 улирлын турш буураад байгаа бол бизнесүүдийн зарцуулалт 0.7 хувиар мөн адил буураад байна. Энэ нь инфляц өндөр байгаа ч эрэлт бага байгааг илтгэж буй бөгөөд эрх баригчдын хувьд стагфляц үүсэх эрсдэлийг харгалзах шаардлагатай болж байна. Шинжээчдийн хүлээлтээр Японы төвбанк бодлогын хүүгээ ирэх 10-р сараас эхлэн өсгөх төсөөлөлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй