Илон Маскийн xAI 24 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна

Илон Маскийн  өнгөрсөн оны 7 сард үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны xAI Sequioa Capital стартап компани нь Андрисен Хоровитц болон Саудын Арабын ханхүү Альвалид бин Талаль зэрэг хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум ам.долларыг татаж чадсанаар 24 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Илон Маск тус стартап компанид хувиасаа 750 ам.долларын хөрөнгө оруулсан бол түүний эзэмшлийн X олон нийтийн платформ нь 250 сая ам.долларыг нийлүүлжээ.

Илон Маск Маск энэ оны 11 сар гэхэд X-ийн хөрөнгө оруулагчид xAI-ийн 25 хувийг эзэмших болно гэж жиргэж байжээ.

Компани нь тус хөрөнгийг xAI-ийн анхны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай хөгжингүй дэд бүтэц, судалгаа, шинжилгээний ажлыг хурдасгахад зориулах юм байна.