Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт банк олон улсын зах зээлд 300.0 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээлд 300.0 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээлд 300.0 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа

Голомт банк ХК нь 20212 оноос хойш Монголын системийн нөлөө бүхий банкнуудаас олон улсын зах зээлд анх удаа 300 сая ам.долларын бонд гаргаж амжилттай татан төвлөрүүлээд байна.

Тус банкны олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 300.0 сая ам.долларын бонд нь нийт актив хөрөнгийнх нь 9.8%-тай тэнцэж байгаа бөгөөд энэ хэрээр иргэд, АНН-дэд олгох зээл нэмэгдэж, орлого болон ашигт ажиллагаа нь өсөх хүлээлттэй байна.

Дэлхий дахинд хүүгийн түвшин түүхэн өндөр байгаа энэ цагт Монгол Улсаас олон улсад гарч буй бондуудын хүү бага зураг буурч байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Монголын хувийн өмчит 3 компани, төрийн өмчит 1 банк олон улсын зах зээлд бонд гаргаснаас Голомт банкны бондын хүүгийн хувь 0.5-1.5 нэгж хувиар бага хүүтэй буюу 11 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, Reg S/144A форматаар олон улсын зах зээлд амжилттай гарлаа.

 

Купоны харьцуулалт

  • MMC бонд – 12.5%
  • MIK бонд – 11.5%голо
  • DBM бонд – 11.0%
  • Голомт банк бонд – 11.0%

 

 

 

 

Голомт Банк ХК нь 2024.04.29-ний өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд roadshow зохион байгуулж, 30 орчим данснаас 350-400 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн бөгөөд 200 сая ам.доллараар давсан дүнгээр  биелсэн байна.  

Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох J.P.Morgan банк, Deutsche Bank (B&D) болон “Korea Investment & Securities Asia Limited” нар хамтран ажиллажээ.

Мөн үнэлгээний Moody’s/S&P агентлагаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

 

  • Бондыг АНУ, Ази, Европ болон Монгол Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авснаас Азийн хөрөнгө оруулагчид 83%, Европ 12%, АНУ 5%-ийг бүрдүүлсэн байна.
  • Харин төрлөөр нь ангилбал, сангийн менежерүүд 67%, банкнууд 22%, хедж сангууд 10%, хувийн банкнууд 1%-ийн захиалгыг өгсөн байна.

 

 

Голомт Банк ХК-ийн бондын арилжаа нь Монголын банкны салбарт ам.долларын бондын зах зээлийг дахин сэргээсэн, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж шинжээчид үзэж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.