Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын цахилгаан автомашины эрэлт АНУ-ын татварт “боогдохгүй” бололтой

Хятадын цахилгаан автомашины эрэлт АНУ-ын татварт “боогдохгүй” бололтой

Хятадын цахилгаан автомашины эрэлт АНУ-ын татварт “боогдохгүй” бололтой

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины татварыг 4 дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тодруулбал, одоо мөрдөж буй импортын цахилгаан автомашины татвар 25 хувь байгаа бол 100 хувь болгоно гэж мэдэгдсэн.

Гэвч энэ шийдвэр нь АНУ-ын автомашины зах зээлээс Хятадын цахилгаан автомашиныг шахан гаргаж чадахгүй бололтой.

Шинжээчид энэхүү шийдвэрийг богино хугацаанд үр дүнгээ өгч магадгүй ч урт хугацаанд хямд үнэтэй зарагдаж буй Хятадын цахилгаан автомашины борлуулалтыг зогсоож чадахгүй хэмээжээ.

Учир нь BYD компанийн Seagull зэрэг хямд үнэтэй автомашинд 100 хувийн татвар ногдуулсан ч АНУ-д үйлдвэрлэгдэж буй цахилгаан автомашинтай үнээр өрсөлдөх боломжтой байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.