Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Үнэт цаасны эрх зүйн оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

Үнэт цаасны эрх зүйн оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

Үнэт цаасны эрх зүйн оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

Үнэт цаасны эрх зүйн оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

 

Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шүүгчээр Голомт Капитал ҮЦК оролцлоо.

 

“Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдсан уралдааны сүүлийн шатанд 9 илтгэлээс шилдгүүдийг тодруулсан байна.

 

Үүнд:

Тэргүүн байранд: "Нээлттэй арилжаалах үнэт цаасыг бүртгэлээс хасах (Delising) эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал" сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Ж.Энхмаа;

2-р байранд: "Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээлэл арилжаанд оролцох, хохирол тооцох эрх зүйн судалгаа" сэдвээр Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан А.Азжаргал, Ц.Баянбат:

3-р байранд: "Үнэт цаасны зах зээлд индексжүүлсэн хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага, давуу тал" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Энхсайхан нарын илтгэл тус тус шалгарлаа.

Тус уралдааны шүүгчээр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Наранцогт, Санхүүгийн Зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнхжаргал, өмгөөллийн "Фиделатис партнерс"-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг, "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн Хууль, эрсдэлийн Газрын захирал Б.Ган-Эрдэнэ нар ажилласан.

Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс тэргүүн байранд шалгарсан оюутныг өөрийн компанид зуны амралтаараа 3 сар цалинтай дадлага хийх урилгыг гардуулаад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.