Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын эдийн засгийн 1-р улирлын өсөлт 1.6% гарсан нь тийм муу үзүүлэлт мөн үү?

АНУ-ын эдийн засгийн 1-р улирлын өсөлт 1.6% гарсан нь тийм муу үзүүлэлт мөн үү?

АНУ-ын эдийн засгийн 1-р улирлын өсөлт 1.6% гарсан нь тийм муу үзүүлэлт мөн үү?

АНУ-ын 1-р улирлын эдийн засгийн өсөлт 1.6% гарсан нь шинжээчдийн хүлээлт болох 2.5%-иас бага байна. Харин PCE price index /худалдан авалтын үнийн индекс/ 1-р улиралд 3.7% гарсан нь 3.4%-ийн хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт буюу нийт орлогыг илэрхийлэгч голлох үзүүлэлт тааруу гарч, харин бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.

 

Иймд эдийн засгийн үзүүлэлт хүлээлтээс доогуур гарахад юу нөлөөлсөн бэ?

  • Өнгөрсөн улиралд импорт өсөлттэй байсан нь ДНБ өсөлт буурахад нөлөөлсөн байна. Импорт нь ДНБ-г тооцоход хасагдаж тооцогддог. Иймд импортын эрэлт хүчтэй байсныг харж болно. Импортын дүн 1-р улиралд 7.2%-иар өссөн эдийн засгийн өсөлт 1%-иар доошлиход нөлөөлсөн байна.
  • Компаниудын бараа материалын хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засаг 0.35% буурах нөлөөг үзүүлсэн.
  • Эдийн засгийн оролцогчдын үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийн 0.91%-ийг бүрдүүлжээ. 

 

CME группын (NASDAQ:CME) FedWatch-ийн судалгааны мэдээллээс үзэхэд ХНС бодлогын хүүгээ 6-р сард бууруулах магадлал 10%-иас бага, 9-р сард буурах магадлал 58%-иас бага болсон байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үзүүлэлт хүлээлтээс бага байсан ч ХНС хүүгээ бууруулах магадлал мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй нь эдийн засгийн эрэлт өндөр байгаагаас шалтгаалж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.