Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Загварын салбарын томоохон тоглогч Puig компани IPO хийнэ

Загварын салбарын томоохон тоглогч Puig компани IPO хийнэ

Загварын салбарын томоохон тоглогч Puig компани IPO хийнэ

Jean Paul Gaultier-ийн эзэмшдэг Puig компани Испанид 3 тэрбум еврогийн IPO хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2024 оны дэлхийн хамгийн том IPO болохоор байгаа юм. Мөн Европ тивд зогсонги байдалд орсон олон нийтэд шинээр хувьцаа санал болгох үйл явц сэргэж буйг илтгэж байна. 

 

IPO хийснээр

 

Puig компани IPO хийснээр олон нийтээс 1.25 тэрбум евро, одоо хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдсанаар 1.75 тэрбум еврог босгохоор зорьж байгаа бөгөөд тус дүнгээр стратегийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Мөн тус компанийг эзэмшдэг Puig-ийн гэр бүл IPO-ийн дараа ч компанийн хяналтын багцыг хадгалах хэвээр байх юм байн.  

Барселонад төвтэй тус компани нь Carolina Herrera, Paco Rabanne болон Nina Ricci зэрэг брэндүүдийг эзэмшдэг.

Тус компанийн 2023 оны орлого 4,30 тэрбум евро, цэвэр ашиг нь 465 сая евро байсан бөгөөд гол зах зээл нь Европ, Ойрх Дорнод ба Африкийн орнууд юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.