Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЭТТ-Н 2023 оны ногдол ашиг энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршина

ЭТТ-Н 2023 оны ногдол ашиг энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршина

ЭТТ-Н 2023 оны ногдол ашиг энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршина

Өнгөрөгч 2-р сард Эрдэнэс Тавантолгой ХК нь хувьцаа эзэмшигч иргэн бүрд 2022 оны цэвэр ашгаас татварын дараах байдлаар 104 мянган төгрөгийн ногдол ашгийг олгосон билээ.

Харин энэ удаад 2023 оны нийт 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд тун удахгүй байршуулна гэж Засгийн Газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.

 

Хэдэн төгрөг дансанд орох вэ?

 

Нэгж хувьцаанд 266 төгрөг ногдож байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхгээс хамааран дараах байдлаар тооцогдож байна:   

  • 1072 ширхэг хувьцаатай бол 285.1 мянган төгрөг буюу татвар дараах байдлаар 256.6 мянган төгрөг;
  • 750 ширхэг хувьцаатай бол 199.5 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 179.5 мянган төгрөг;
  • 222 ширхэг хувьцаатай бол 59.1 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 53.1 мянган төгрөг;
  • Хувьцаа эзэмшдэггүй бол ногдол ашиг авахгүй.

 

Хувьцаа эзэмшиж буйгаа хэрхэн шалгах вэ?

 

Хөрөнгө оруулагч та дараах холбоосоор орж өөрийн регистрийн дугаарыг бичсэнээр эзэмшиж буй хувьцааныхаа тоо ширхгийг мэдэх боломжтой.

 

https://1072.ett.mn/mn/check

 

1072 ширхэг хувьцаа буюу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны эргэн тойронд

 

2011 оны Засгийн Газрын тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 536 ширхэг хувьцаа, 2012 оны Засгийн Газрын тогтоолоор мөн адил 536 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлснээр энэхүү хөтөлбөр эхэлсэн.

 

1072 ширхэг хувьцааг яагаад арилжаалах боломжгүй вэ?

 

2011 оны УИХ-ын тогтоолд Тухайн компанийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл зөвхөн Засгийн газар л иргэдийн хувьцааг нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдаж авч болно гэж заасан юм.

Иймд одоогоор иргэд эзэмшиж буй хувьцаагаа арилжаалах, бэлэглэх, өвлүүлэх, шилжүүлэх боломжгүй байна.

 

Яагаад зарим хүний хувьцаа 1072 ширхэгт хүрдэггүй вэ?

 

2012 онд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх үеэр Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авах бэлэн мөнгөний дүнд тааруулан Засгийн Газраас ЭТТ-н хувьцааг нэрлэсэн үнээр нь үнэлэн худалдаж авсан буюу 536 ширхэг хувьцааны тоог бууруулан олгосон.

Харин 2016 онд иргэдийн хувьцаанаас 322 ширхэг хувьцааг мөн нэрлэсэн үнээр нь үнэлэн Засгийн Газар худалдан авсан ба ийнхүү хувьцаагаа зарсан иргэдэд 300 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгосон байдаг.

Ингэснээр дээр дурдсан 2 удаагийн Засгийн Газрын худалдан авалтаар хувьцаагаа зарсан иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээ 1072 ширхэгт хүрэхгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн Газраас анх иргэдэд ЭТТ-н 20%-тай тэнцэх хувьцаа олгохоор шийдвэрлэснээс хойш 6.3%-г нь эргүүлэн худалдан авчээ.

 

Ногдол ашиг хуваарилсан түүх

 

2020 онд ЭТТ-н 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцоолж, 1072 хувьцаатай иргэн бүрд татварын өмнөх байдлаар 96.5 мянган төгрөг буюу нийт 180 тэрбум төгрөгийг ногдол ашгаар тараасан байдаг.

Үүнээс өмнө тус компани иргэдэд ногдол ашиг тараасан тохиолдол байхгүй.

 

Одоо?

 

Өмнө нь дурдсанчлан 2011, 2012 оны Засгийн Газрын тогтоолоор тухайн үед бүртгэлтэй байсан иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн бол 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлээгүй байсан. Энэ жилээс хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр нийт 3.4 сая иргэн хувьцаа эзэмшиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.